Бүтээгдэхүүний танилцуулга
Struktura™ 5889T-ET-0 загвар нь илүү бат бөх суурилуулалт шаардлагатай болон хананы цаана усны холболт хийх боломжгүй нөхцөлд зориулагдсан төгс шийдэл юм. Шалан дээр шууд суурилуулагддаг тул ачаалал даах чадвар өндөр бөгөөд усны оролт нь дээрээ байрладаг тул угсралт, засвар үйлчилгээ хийхэд маш хялбар байдаг.
Гол онцлог ба Давуу талууд
-
Floor-Standing Дизайн: Хананд нүх гаргаж бэхэлгээ хийх шаардлагагүй, шууд шалан дээр суурилуулагддаг тул маш найдвартай, бат бөх тогтоцтой.
-
Top Inlet (Дээрээ оролттой): Гаднаа ил харагдах механикийн эсвэл мэдрэгчтэй (Exposed flush valve) хавхлагатай холбогдоход зориулагдсан. Энэ нь засвар үйлчилгээ хийхэд хана нураах шаардлагагүй болгодог.
-
Эрүүл ахуйн стандарт: Struktura цувралын онцлог болох усны үсрэлтийг хязгаарласан гүн савны загвартай. Энэ нь орчин тойрондоо бохирдол үүсгэхгүй байхад тусалдаг.
-
Цэвэрлэхэд хялбар: Савны дотор тал нь булан тохой багатай, гөлгөр тул нян бактер үржихээс сэргийлнэ.