Хүргэлт
Хүргэлт main
ХҮРГЭЛТ
1. Хэрэглэгч нь нэг удаагийн захиалгыг хэдэн ч хаягт хүргүүлэх боломжтой.
2. Нэг удаагийн захиалгаар бүтээгдэхүүнийг өөр өөр хаягт хуваан хүргүүлэх тохиолдолд “Дэлгэрэнгүй хаяг” хэсэгт мэдээллийг тодорхой бичих эсвэл харилцагчийн үйлчилгээний зөвлөхтэй холбогдон мэдээллээ бүртгүүлэх боломжтой.
3. Хэрэглэгчийн худалдан авалтын дүн 1,200,000 ( сая хоёр зуу) төгрөг ба түүнээс дээш болсон тохиолдолд бараа бүтээгдэхүүнийг Улаанбаатар хотын доорх бүсчлэлд ҮНЭГҮЙ хүргэж өгнө. Үүнд:
Баруун: СХД, 5 шар хүртэл
Хойд: СБД, 7 буудал
Зүүн: БЗД, Гачуурт хүртэл
Урд: ХУД, Зайсан, Яармаг Жаргалантын ам хүртэл цэгүүдээр хязгаарлагдана.
4. Худалдан авалтын үнийн дүн 1,200,000 ( сая хоёр зуу) төгрөгөөс доош болсон тохиолдолд Хэрэглэгч тухайн худалдан авч буй бүтээгдэхүүнээс хамааран шоүрүүм эсвэл агуулахын байрнаас очиж өөрийн биеэр авах, нэмэлт 20'000 төлж дээрх заасан бүсүүдэд хүргүүлэх боломжтой.
5. БУУЛГАЛТЫГ ХАРИУЦАХГҮЙ БОЛНО .
6. Хязгаарлагдсан бүсээс гадна хүргүүлэх тохиолдолд нэмэлт 80'000 төлбөр төлж хүргүүлэх боломжтой ба төлбөр төлөгдсөний дараа хүргэлт хийгдэнэ. Төлбөртэй хүргэлтийн бүсэд дараах чиглэлүүд орно. Үүнд:
Баруун: СХД 22 товчоо, Ар гүнт хүртэл
Хойд: СБД, Шарга морьт хүртэл
Зүүн: БЗД, Гачууртын автобусны эцсийн буудал хүртэл
Урд: ХУД, Тайны ам, Өлзийт хүртэл
7. Захиалгын төлбөр хийгдсэнээс хойш хүргэлтийн бүсэд хүргэх хугацаа 24-48 цаг байна.
8. Давагдашгүй хүчин зүйл буюу бүх нийтийн амралтын өдрүүд, цаг агаарын нөхцөл байдал, бүх нийтийг хамарсан хөл хорио болон бусад хүчин зүйлийн улмаас тээвэрлэлт саатсан тохиолдолд хэрэглэгчид нэн даруй мэдэгдэнэ.
9. Хэрэглэгч хүргүүлэх хаяг, холбоо барих утасны дугаараа /маш тодорхой/ үнэн зөв бөглөх үүрэгтэй ба буруу мэдээллээс үүдэн гарах зардал, алдагдлыг хэрэглэгч хариуцна. Хүргэлт хийгдэх цагаар утсаа нээлттэй байлгах, хаяг дээрээ эзэнтэй байх зайлшгүй шаардлагатай.
10. Хэрэглэгч батлагдсан захиалга хүргэлтээр гарсны дараа хүргэлтийн хаягаа өөрчлөх тохиолдолд 72726969 утсаар холбогдож хаягаа өөрчлүүлэх ба хүргэлтийн хаяг өөрчлөгдсөнтэй холбоотой аливаа зардал гарвал хэрэглэгч бүрэн хариуцна.
11. Хэрэглэгч барааг хүлээн авахдаа хүргэлтийн мэдээлэлд үлдээсэн барааг хүлээн авагчийг нотлох бичиг баримтаа хүргэлтийн ажилтанд шалгуулж, барааны бүрэн бүтэн байдлыг нэг бүрчлэн шалгаж, гарын үсэг зурж хүлээн авна. Хүлээн авснаас хойш бараа материалын өнгө загвар, хэмжээ, бүрэн бүтэн байдалтай холбогдон гарах аливаа асуудал, гомдлыг компани хариуцахгүй болно.