Үйлчилгээний нөхцөл

Үйлчилгээний нөхцөл

Нөхцөл

 

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

 

Ерөнхий заалт

1.1.   “www.haus.mn” цахим худалдааны сайт нь "Доечевэллэ " ХХК-ийн албан ёсны вэб сайт бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцөл нь уг цахим худалдааны сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.

1.2.   Хэрэглэгч нь “www.haus.mn”-д нэвтэрч, бүртгүүлэхээс өмнө Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлоготой бүрэн танилцах үүрэгтэй. Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлоготой бүрэн танилцаж, эдгээр нөхцөл, бодлогод заасан нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд “Үйлчилгээний нөхцөл болон нууцлалын бодлого хүлээн зөвшөөрч байна” гэсэн товчийг идэвхжүүлснээр Хэрэглэгчийг зөвшөөрсөнд тооцно. 

1.3.   Хэрэв Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд хүлээн зөвшөөрөхөөс татгалзах эрхтэй. Татгалзсан тохиолдолд “www.haus.mn”-г зориулалтын дагуу бүрэн ашиглах боломжгүй байна. 

1.4.   Энэхүү үйлчилгээний нөхцлийн хэрэгжилтэд "Доечевэллэ" ХХК /цаашид компани гэх/ болон хэрэглэгч нар хамтран хяналт тавина.

1.5.   Вэб сайтын ажиллагаа, түүний аюулгүй байдал, цахим худалдааны сайтын хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг "Доечевэллэ " ХХК нь “Нууцлалын бодлого”-ын дагуу хариуцна. 

1.6.   Үйлчилгээ авах боломжит хэрэглэгч нь иргэний эрх зүйн бүрэн чадамжтай иргэн, хуулийн этгээд байна.

1.7.   Үйлчилгээний нөхцөлд хэрэглэсэн нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:

1.7.1.   “Цахим гарын үсэг” гэж Хэрэглэгчийг танин баталгаажуулах үйл ажиллагаанд хэрэглэж буй нэвтрэх нууц үг, баталгаажилтын нэг удаагийн нууц үг болон бусад цахим өгөгдлийг тус тус ойлгоно.

1.7.2.   “Захиалгын загвар”  гэж хэрэглэгч тогтмол худалдан авдаг эсвэл худалдан авахаар төлөвлөж буй бараа бүтээгдэхүүний захиалгыг хадгалах цэс юм. Энэхүү цэсэнд хандах бүрт бараа бүтээгдэхүүний үлдэгдэл тухай үеийн тоо хэмжээгээр тогтмол шинэчлэгдэж харагдана.

1.7.3.   “Хандах эрх” гэж бизнес харилцагч өөрийн үйл ажиллагааны онцлогоос шалтгаалан хэд хэдэн эрхээр захиалга үүсгэх боломжтой ба тухайн эрхийн тохируулгыг хийх цэс юм.

Хэрэглэгч бүртгүүлэх

2.1.   Хэрэглэгчээр бүртгүүлэхдээ “www.haus.mn” цахим худалдааны сайтын Нэвтрэх хэсгийг сонгон “Бүртгэлгүй бол Энд дарж бүртгүүлнэ үү гэсэн товчийг дарж, өөрийн цахим шуудангийн хаяг эсвэл утасны дугаараар бүртгүүлнэ.

2.2.   “www.haus.mn”-ээс Хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим хаяг эсвэл гар утасны дугаарт нэвтрэх нэг удаагийн нууц үгийг илгээнэ. Хэрэглэгч нь тухайн цахим гарын үсгээр нэвтэрсний дараа нэвтрэх шинэ нууц үг болох өөрийгөө тодорхойлох цахим гарын үсэг зохиож, өөрийн хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.

2.3.   “www.haus.mn”-д Хэрэглэгчээр бүртгүүлснээр бараа бүтээгдэхүүн захиалах, хүслийн жагсаалт үүсгэх, өөрийн захиалгыг хянах, хөнгөлөлт, урамшуулал, хямдралын мэдээллийг харах боломжтой болно.

Хэрэглэгчийн анхаарах зүйлс

Захиалга үүсгэх

Хүргэлт

Буцаалт

Бусад

Нүүр
Ангилал
Хөнгөлөлт
Үйлдвэрлэгч
Бүртгэл