Бүтээгдэхүүний танилцуулга
KUMIN™ 99474T-C4-CP нь шүршүүрт орох бүрт танд тав тухыг мэдрүүлэх зорилготой. Энэхүү систем нь дээрээс асгарах том толгой шүршүүр (Rainhead) болон гар шүршүүрийг нэг багана дээр иж бүрнээр нь шийдэж өгсөн. Гялалзсан никель (Polished Chrome) гадаргуу нь тансаг харагдахаас гадна Kohler-ийн патентлагдсан технологиор хамгаалагдсан тул олон жилийн турш шинэ мэт гялалзана.
Гол онцлог ба Давуу талууд
-
Katalyst® Air-induction: Толгой шүршүүр нь агаар сорох технологитой тул усны дуслыг илүү том, зөөлөн болгож, рашаан мэт тааламжтай мэдрэмж төрүүлнэ. Мөн усны даралт бага үед ч хүчтэй шүршиж буй мэт сэтгэгдэл төрүүлдэг.
-
Built-in Diverter: Холигч дээрээ байрлах шилжүүлэгчээр толгой шүршүүр болон гар шүршүүр хооронд маш хялбархан шилжинэ.
-
MasterClean™: Шүршүүрийн нүхнүүд нь силикон гадаргуутай тул шохойжилтыг хуруугаараа зөөлөн арчихад л арилна.
-
Durability: Уг шүршүүрийн их бие болон холигч нь өндөр чанарын гуулиар хийгдсэн тул зэврэлт, цооролтоос бүрэн хамгаалагдсан.
-
Vibrant® Finish: Kohler-ийн тусгай өнгөлгөө нь зэврэлт болон зурагдлын эсрэг салбарын стандартаас 2 дахин өндөр үзүүлэлттэй.