Гүн загвар (Deep Soak)
- Стандарт ваннуудыг бодвол дотор тал нь илүү зайтай тул усыг дүүргэж, цээж хэсгээ хүртэл усаар дүүргэж алжаалаа тайлахад нэн тохиромжтой.
Бүтэц (Integrated Bath)
- Энэхүү ванн нь урд болон хажуу талын хавтан (apron)-тайгаа нэгдмэл, цул байдлаар хийгдсэн байдаг. Ингэснээр суурилуулахад тусад нь хавтан авах эсвэл плита нааж засах шаардлагагүй, шууд хана дагуулан тавьж ашиглах боломжтой бөгөөд цэвэрлэхэд маш хялбар байдаг.
Материал
- Kohler-ийн өндөр чанарын акриль (нийлэг) материалаар хийгдсэн. Усыг удаан хугацаанд дулаан байлгадаг бөгөөд гадаргуу нь зурагдах, өнгөө алдах, шарлахын эсрэг өндөр тэсвэртэй.
Эргономик дизайн
- Дотор тал нь хүний биеийн галбирт тохирсон налуу нурууны түшлэгтэй тул усанд удаан суухад нуруу чилж, ядрахгүй.
Зөвлөмж: Баруун талын гаргалгаа (RH): Ванныг сонгохдоо угаалгын өрөөний бохирын шугам хаана байрлаж байгааг заавал тооцох хэрэгтэй. Энэхүү RH загварын ус зайлуулах цооног нь баруун гар талдаа байх тул таны угаалгын өрөөний сантехникийн холболт баруун талдаа байх шаардлагатай.