Энэхүү бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхдээ суурь тосыг анхдагч түүхий эдээс гаргана авдаг. Мөн бүтээгдэхүүний найрлагад будагч бодис болон үнэр оруулагч агуулгадаггүйгээрээ тосны тогтвортой чанар нь өндөр үзүүлэлтийг хангаж байдаг. Бүтээгдэхүүний үндсэн зориулалт нь бүх төрлийн хэв хашмалыг бетон хийцээс тосон түрхлэгийн тусламжтайгаар хөндийрүүлж, ажлын дараа бетон хийцийн гадаргуу жигд болох мөн хэвийг хуулах үед бетоны толбо хэвэнд үлдэх, наалдах бэрхшээлийг бүрэн шийдэж ажлын бүтээмж, цаг хугацааг хэмнэхээс гадна хэвний болон бетон хийцийн насжилт, ашиглалтын хугацааг уртасгах давуу талуудтай.
Ашиглах заавар: Хэвийг сайтар цэвэрлэж, хуурайшуулсны дараа түрхэж эсвэл шүршигч ашиглан нимгэн түрхэх. Техникийн үзүүлэлтээр 1литр тос нь 60-70м2 талбайг тослох боломжтой.